Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдаантай. Чуулганы хуралдаанаас өмнө намын бүлгүүд хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр зөшилцөлд хүрэх ёстой. Энэ дагуу өнөөдөр 10:00 цагт
•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдахаар товложээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдах юм байна.