СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-19

12 мянган хүний суудалтай соёлын төвийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ханын материалд нийтдээ 12 мянган хүний суудалтай соёлын ордны цогцолбор барих ажлыг эхлүүлжээ. Одоогоор бүтээн байгуулалт өрнүүлэх газрыг чөлөөлж дууссан байна. Мөн гүйцэтгэгч компанийнхан кино театр зэрэг үзвэр, үйлчилгээний барилга бүхий цогцолборын зураг төслийг гаргаж дуусгажээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар хийж буй уг бүтээн байгуулалтад 10 тэрбум төгрөг зарцуулах аж. Үүний 8.5 тэрбумыг улсын, 1.5 тэрбумыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах юм байна. Барилгын ажлыг энэ онд эхлүүлж, ирэх жилийн зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад, Сонгинохайрхан дүүрэг өнөөг хүртэл соёлын төв болон хүүхэд, залууст зориулсан үзвэр үйлчилгээний газаргүй аж. Тус бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Сонгинохайхан орчин үеийн, дэвшилт технологи бүхий байгууламжтай анхны дүүрэг болох юм байна. Уг ажлын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн залуус орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цогцолбортой болох юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.