Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан таван буюу 2019 ны 8-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилсэн. Таван өдөр үргэлжилсэн шүүх хурал эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг түр завсарлуулсан юм.
Учир нь хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан. Ингэснээр шүүх хуралдаан маргааш буюу 2019.08.19-ний 09:00 цагт үргэлжлэн хуралдахаар болсон юм.
Өмгөөлөгч Д.Оюунчимэг завсарлага хүсэхдээ,
"2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэжээ.
Олон нийтийн таамаглаж буйгаар шүүх хуралдаан маргааш бүтэн өдөржин хуралдаж дуусна гэсэн хүлээлт байна.