НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу наймдугаар сарын 18-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.