Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон гол Сэлэнгэ мөрний адаг болон Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Мөн Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Онон, Туул болон Хэрлэн голын нийт уртын дагууд мөн түүнчлэн Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшин 5-20 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшин 35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд:
-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг сануулж байна.