СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оюутан цэргүүд халагдлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

"Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм. 

Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож, хэлсэн үгэндээ

"Цэргийн албаа хааж, тангараг өргөнө гэдэг хуулиар хүлээсэн нэг үүргийнхээ ард нь гарч дуусгалаа гэсэн үг огт биш. Харин энэ мөчөөс эхлээд эх орондоо хэрэгтэй үедээ бэлэн жагсаж түүний төлөө амь, биеэ үл хайрлан хамгаалах насан туршийн алба эхэлж байна гэсэн үг юм. Богино хугацаанд шахуу хөтөлбөрөөр амаргүй шалгуур, бэрхшээлийг давж албаа дүүргэсэн хөвгүүддээ чин сэтгэлийн баяр хүргье" гэжээ.

Тангаргийн ёслолд БХ-ын сайд Н.Энхболдоосгадна БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын албаны хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.