СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-17

"Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн" эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд  зохион байгуулж байна.

“Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнөөр тоо толгой нь цөөрч устаж үгүй болох түвшинд хүрээд байгаа сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн ярилцаж байна.

 

 

 

 

Өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл бол сарлаг юм. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь Монгол сарлагийн давуу тал юм.

Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876,6 мянган толгой сарлагийг үржүүлж байна.

Бэлчээрийн даацад нөлөөлдөггүй өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарах боломж ихтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Тухайлбал тослог өндөртэй \7,2-12\ сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр  мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгааг хэлж байна. 

 

 

        Тиймээс сарлаг үржүүлэгчид үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ийнхүү зөвшилцөж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.