СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хуурай газрын хамгийн том хөхтөн амьтан заан гадаад байдал хэлбэр дүрс, аж байдлаараа хүн төрөлхтнөөс тэс ондоо боловч тэднээс суралцах шаардлагатай дөрвөн чухал зарчим дүрэм байдгийг эрдэмтэд нэрлэжээ. Эдгээр хүчин зүйлсийг хүн төрөлхтөн суралцаж чадвал бидний амьдрал илүү хялбар, бүтээлч, дотно болно гэжээ.

Нэгдүгээрт заанууд нийгмийн маш нарийн зохион байгуулалттай гэр бүлсэг амьтан. Эмэгчин заанууд амьдралынхаа туршид гэр бүл, сүрэгтээ үнэнч үлддэг. Харин эрэгчин заанууд нас биенд хүрэх хүртлээ сүрэгтээ байж байгаад сүргээс гарч бусад эрэгчингүүдтэй цагийг өнгөрөөдөг. Зааны тугалнуудыг сүргийн бусад хамаатнууд ээжээс нь дутахааргүй сайн өсгөдөг аж. 

Хоёрдугаарт тэд хэнээс ч дутахгүй холбоо харилцаа сайтай. Тэд  сүргээсээ салсан ч хэт богино долгионы дуу авиа ашиглан хол замд эргэн нэгдэх чадвартай. 

Заан өөрийн сэтгэл хөдлөл, зовлон зүдгүүрээ нуудаггүй нийтэч илэн далангүй амьтан гэдгийг эрдэмтэд гуравдугаарт онцолжээ. 1980-аад оны үед Буркино Фасогийн нэгэн иргэн заанууд өвчнөөр үхсэн тугалыг тойрон эргэлдэж элдэв хог өвсөөр шарилыг нь далдалж, ээж нь бүхэл шөнийн турш дэргэд нь байхыг харжээ. 

Эцэст нь буюу дөрөвдүгээрт заан хошуугаараа дамжуулан нэгэндээ хүрч тэврэх мэтээр энхрийлж чаддаг. Хэн нэгнийг дэмжих, хайрлах, үнсэх, тэврэх үедээ тэд хошуугаараа хүрч илэрхийлдэг аж.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.