Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьтай болон морин, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байгаа юм.
Мөн гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.
Тухайлбал, НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 06 дугаар сарын 10-аас зохион байгуулж байна. “Завьт эргүүлийнхэн” өнөөдрийг хүртэл 35 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан долоон автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.