СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэмтэд өвчин мэдэрдэг шинэ эрхтэн илрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шведийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд хүний бие, тэр дундаа арьсанд өвчин мэдэрдэг шинэ мэдрэлийн эс байгааг илрүүлжээ. Өвдөлт мэдэрдэг шинэ эрхтэн байгааг нээж илрүүлснээр өвчин намдаах шинэ төрлийн эм бэлдмэл гаргаж авах боломжтой гэдгийг эрдэмтэд хэлсэн байна.

Наймаалж хэлбэртэй мэдрэлийн тогтолцооны эс мэдрэлийн эсүүдийг тойрон арьсны гадна давхарга руу тэлж байрлажээ. Судалгаа хийсэн Каролинск хүрээлэнгийн эрдэмтдийн хэлж байгаагаар шинээр нээж илрүүлсэн эсүүд нь архаг хууч өвчний үед хэрхэн нөлөөлдгийг тодруулах шаардлагатай. Магадгүй өнөөг хүртэл тайлагдаагүй өвдөлттэй холбоотой нууцлаг асуултуудын хариулт эндээс олдох байх гэжээ.

Арьсны гадна давхаргын доор байрласан эс өвчний мэдрэлийн эсүүдийн төгсгөлд ороож тэлсэн байгааг туршилтын үеэр нотолжээ. Эрдэмтэд өмнө нь мэдрэлийн эсүүд орооцолдсон хэлбэрт ордоггүй гэж үздэг байсан тул энэ удаагийн нээлт тэднийг гайхшруулсан талаар эх сурвалжид дурдсан байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.