Монголын нервологийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ИНФО Олон Улсын сургалт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Олон Улсын ИНФО сургалт “Мэдрэлийн өвчний эрчимт эмчилгээний асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар мэдрэлийн халдвар, тархины цус харвалт, толгойн өвдөлт, мигрень, уналт таталт өвчний эрчимт эмчилгээний асуудлаар ХБНГУ, Япон, БНСУ зэрэг орнуудын 14 эрдэмтэн багш, судлаачид өөрсдийн туршлагаа танилцуулж, илтгэл хэлэлцүүлж байгаа юм байна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас цугларсан 150 мэдрэлийн эмч оролцож, туршлагажиж байна.