Технологийн салбарын нэр алдартай шилдэг удирдагч, манлайлагчид л зөвхөн 4-5 цагийн хооронд босдог гэж та бодож байна уу? Тэгвэл үүр цайхаас өмнө эртлэн босч өөрт хэрэгтэй, төлөвлөсөн бүх ажлаа амжуулж чаддаг эртэч шувуухайнуудын тоо эрс нэмэгдсэн гэдгийг саяхан хийсэн шинэ судалгаагаар баталжээ.
Ойролцоогоор 300 хүн тутмын нэг нь үүр цайхаас өмнө ямар нэг стресс дарамтгүйгээр, байгалийн зөнгөөрөө босдог гэжээ. Магадгүй энэ тийм ч их тоо мэт санагдахгүй байж болох ч найман цагийн сэрүүлэгт босох гэж багагүй тэмцдэг унтаахайнуудад амар сонсогдохгүй болов уу.
Зарим хүмүүсийн хувьд шөнийн 1-2 цагийн үед нойргүйтсэнээс эртлэн босох нь бий. Эдгээр хүмүүс сэтгэл санааны хувьд таагүй, депрессэнд орсон байх магадлалтай. Харин өөрийгөө хөгжүүлэх, эрүүл байхын тулд үүр цайхтай уралдан босдог хүмүүс их болсон гэдгийг уг судалгаагаар харуулжээ.
Өглөө босоод дасгал хөдөлгөөн, иог хийх, бясалгах, ажлаа төлөвлөх, хүйтэн шүршүүрт орох, бодол санаагаа цэгцлэхэд өглөөний цагийг ухаалгаар зарцуулдаг байна. Тухайлбал жүжигчин Марк Валберг шөнө бүрийн 2:30 минутад босч мөргөл үйлддэг. Дуучин Белинда Карлисл дөрвөн цагт босч халуун кофе уунгаа оюун санааны шилдэг удирдагчдын хичээл сонсох дуртай. Бизнесийн зөвлөх Вольф Мюррэй өглөө 4:45-д босч номон дээрээ хоёр цагийн турш ажиллаад гадагш гарч цэвэр агаарт алхах дуртай гэжээ.
Энэ мэтчилэн өглөө эртлэн босч эрч хүчээ сэлбэх цаг хугацааг өөртөө гаргах нь аз жаргалтай эрүүл амьдралын нэг хэсэг ч байж болох юм шүү.
Эх сурвалж: www.qz.com