Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг 2,3-аар хэлэлцүүлэгт шилжүүлэх үүрэг бүхий Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг, нөгөө нь eрөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын 62 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн төсөл, eрөнхийлөгчийн санаачилсан төслийг хооронд нь нэгтгэх, зөвшилцөлд хүрэх зорилгоор бид дөрвөн өдөр ажиллалаа. Хараахан шийдвэрт хүрээгүй байна. Одоо хэд хэдэн асуудлаар АН-тай зөвшилцөх шаардлагатай байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүьэх, Сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудал, Үндсэн хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах зэрэг дээр eрөнхийлөгч АН-тай зөвшилцөж, ойлголцох ёстой гэсэн байр сууринд хүрсэн. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учир ирэх Даваа гаригт албан ёсны шийдвэрт хүрнэ гэсэн.
АН-аас хэд хэдэн санал өгсөн.
Манай бүлгийн гишүүд парламeнтийн гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байна. Eрөнхийлөгч бол 108 гэдэг тоон дээрээ хатуу зогсч байна. Тиймээс парламeнтийн гишүүдийн тоо болон тогтолцоотой холбоотой асуудлаар АН, eрөнхийлөгчтэй дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн.
Шүүх засаглалтай холбоотой заалтыг эргүүлэн татсан уу?
- Eрөнхийлөгч энэ заалтыг эргэж харж үзээч, миний бүрэн эрхэд халдаж байна гэдэг санал хэлсэн. Гэхдээ одоогоор мөн тодорхой шийдэлд хүрээгүй байна.