СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-16

С.Баярын Ж.Батзанданд өгсөн зөвлөгөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдэд эрүүдэн шүүлт тулгасан гэх хэргээр Төв аймгийн шүүх шүүн таслах ажиллагаа явуулж байгаа билээ. Уг хэргийг олон нийтэд хүргэж, өдөр алгасалгүй ХБХ хийж байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданд Ерөнхий сайд асан С.Баяр дараах зөвлөгөөг өгчээ.

С.Баярын цахим хуудас дээрээ нийтэлсэн зөвлөгөөг бүрэн эхээр нь хүргэе. 

Ж.Батзанданд өгөх зөвлөгөө...

"Хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улстөр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ.

Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна.

Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга есны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя..." гэжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.