Дэлхийн шоу, энтертайнмент ертөнцөд Авьяаслаг Америкчууд шоугаар хэдий нь танил болсон нэрт продюссер Саймон Коуэлл ойрын өдрүүдэд өмнөхөөсөө тун өөр харагдах болсонд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна.
Тэрээр цагаан хоолны дэглэм барьж эхэлсэн ба дэглэм барьснаасаа хойш даруй есөн кг жин хаяжээ. Access Hollywood-д өгсөн ярилцлагадаа шинэ дэглэм түүнд маш сайн тохирч байгаа гэжээ. “Миний ой санамж сайжирч илүү дээр байгаа, огт хэцүү санагдаагүй. Би одоо ч шар айраг ууж чадаж байгаадаа баяртай байна” хэмээн ярьсан байна.
Цагаан хоолны дэглэм барьснаас хойш гадаад төрх нь өөрчлөгдсөн тухай олон нийт ярих болсон гэдгийг түүнд сануулахад 59 настай продюссер “хэрвээ би хамгийн царайлаг 10 хүний наймдугаарт байсан бол одоо 11 дүгээрт орсон гэж бодож байгаа” хэмээн хөгжилтэйгээр хариулж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com