Америкийн далай тэнгис, цаг уур судлалын газраас энэ оны долдугаар сар манай дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун сар байсныг тогтоожээ. Долдугаар сард хуурай газар, далай тэнгисийн мандалд 20 дугаар зууны дундаж халуунаас фаренгейтын 1,71 хэмээр дулаан байсан байна.
1880-2016 он хүртэл жил бүрийн долдугаар сард хамгийн халуундаа Фаренгейтын 0,05 хэмээр илүү байсан гэжээ. Мөн 2005 оноос хойш дэлхийн хамгийн халуун долдугаар сар 10 удаа тохиосон ба сүүлийн таван жилийн хугацаанд дулааны хэм тасралтгүй нэмэгдсэн байна. Жилийн 12 сарын хамгийн их халдаг нь энэ сар юм.
Харин Скандинав, Оросын баруун зүүн хэсэгт өнгөрсөн долдугаар сар дунджаас фаренгейтын 2,7 хэмээр хүйтэн байжээ.
Долдугаар сарын халуун цаг агаар Арктикын мөсөн оронд нөлөөлжээ. Эндэхийн мөсний тэлэлт дунджаас 19,8 хувиар буурсан нь өнгөрсөн цаг хугацаанд бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт ажээ.
Эх сурвалж: www.cnn.com