СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-08-16

LIVE: Ж.Батзандан: Шүүх эрүүдэн шүүсэн этгээдүүдийг өмгөөлөх тал руу явж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурц нарын шүүх хурал болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Б.Хурцыг шүүсэн нь гэдэг эмгэнэлт драм болж байна. Монголын шүүх тав дахь хоног дээрээ гацаж байна. Эрүүгийн шинэ хуулиар 1 жилээс 5 хүртэл жилийн хорих ял шийтгэх ёстой. Б.Хурц гэдэг этгээд бусдыг хатгаж Г.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тамлан, зовоосон. Гэтэл Б.Хурц гэдэг этгээд Эрүүгийн хуучин хууль хэрэглэe гэдэг заль гаргаад явж байна. Ял завших гэж байгаа хэрэг. Төв аймгийн шүүх эрүүдэн шүзсэн хүмүүсийг хэргээс чөлөөлж, эрүүдэн шүүлтэд орсон хүмүүсийг буруутгах тал руу явж байна гэдэг мэдээлэл бидэнд ирж байна. Чөлөөтэй мэтгэлцэх зарчмыг хангахгүй байна гэдэг мэдээлэл ч ирж байна. Хохирогчид хоёр, гуравхан өмгөөлөгчтэй бол эрүү шүүлт хийсэн этгээдүүд 17 өмгөөлөгчтэй байна. Гурвын эсрэг 17. Шүүхийг даргалж буй хүн нь хонгилын толгойлогч Ц.Элбэгдоржийн ойрын хамаатан. Одоо бүгдээрээ монголын шүүх МАНАН мафийн талд ажиллах уу, шударга ёсны талд ажиллах уу гэдгийг хамтдаа харцгаая. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар Төв аймгийн шүүгч нар ажиллаж байна гэсэн мэдээлэл бидэнд байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"ШИНЭ" нам гэмт хэргийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд цаашид оролцохгүй. Ард түмэн баялагийн эзэн байна гэсэн заалтыг тодорхойгүй болгож байна. Энэ өөрчлөлт барьцаанд орсон байна. Монголын төрийг ажиллуулах, хууль тогтоох тулгамдсан асуудлуудыг барьцалдуулах ажил болж хувирлаа. Стратeгийн ордуудынхаа 51-ээс дээш хувийг эзэмшдэг байх гол зарчмаас ухралт хийлээ.

Энэ хэрэг маш нууцын зэрэглэлтэй гэдэг мэдээллийг шүүх бүрэлдэхүүүн өгч байна. Гэтэл та бүхэн хаанаас мэдээлэл аваад байна вэ?
- Энэ шүүх хурал нууц байр ямар ч үндэс байхгүй. Эрүүдэн шүүсэн цаад шалтгаан, нөрцөлийг олон нийтэд ил болгосон шүү дээ. Бүр төв тeлeвизээр ч гарсан. Тиймээс бид Засгийн газарт, прокурорт хандсан. Бусад бичлэгийг өгөөч ээ гэж. Энэ хэргийг улс төртэй уяж, олон хоног сунжруулах ямар ч шалтгаан байхгүй. Энэний цаана наймаа, гэмт хэргийн сүлжээ явж байна. Цаашид ил болох ёстой юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.