Канадын Альберта мужид аялж байсан америк гэр бүл рүү чоно дайрсан байна. Гэр бүлийн гишүүдийн хэлснээр аймшгийн кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэжээ.
Мэтьюгийн гэр бүл Альбертагийн Банф үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж өнгөрсөн баасан гарагийн шөнө 01 цагийн үед майхандаа унтаж байсан гэнэ. Гэнэт түүний нөхөр хүүхдүүдтэйгээ хамт урд нь гарч ирж өлсгөлөн чоно тэдний майхныг урж байжээ.
Чоно гэрийн эзнийг угзчих хооронд тэдний хажууд амарч байсан Русс Фий хашгиралдах чимээнээр туслахаар иржээ. Фий чоныг харангуутаа ар нуруу руу нь цохиж Мэтьютэй хамт орилж чулуу шидэн хөөж явуулсан байна. Чононд хазуулж шархадсан Мэтью ойролцоох эмнэлэгт хандаж шархаа эмчлүүлжээ.
Дайралтад өртсөн гэр бүл цахим хуудастаа “байдал үүнээс илүү дордож болох байсан учраас бид амьд үлдсэндээ талархаж байна” гэж бичсэн байна.
Канад улсын холбогдох албаны хүмүүсийн хэлснээр ийм тохиолдол маш ховор ба Банф цэцэрлэгт хүрээлэнд анх удаа чоно майхантай амрагчид руу дайрч байгаа тохиолдол гарчээ. Америк гэр бүлийн байрлаж байсан майханд зэрлэг амьтдыг татах ямар нэг хоол хүнс байгаагүй байна.
Эх сурвалж: www.cnn.com