СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: Кроса далайн шуурганы улмаас нислэгүүдийг цуцалж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы өмнөд нутгийн Шикоку арлыг өнөөдөр Кроса далайн шуурга дайран өнгөрнө гэж цаг уур судлаачид мэдэгдлээ. Хар салхины үеэр хөрс гулсаж, ширүүн бороо орж байгаа тул олон зуун нислэгүүдийг цуцалсан байна.

Зуны амралт эхэлж зорчигч тээврийн хэрэгслүүд ачаалал ихтэй байгаа энэ үед 700 нислэг цуцлагдсан байна. Кроса нь халуун орны шуурга ба хар салхины дараа орох хэмжээний хүчтэй шуурдаг. Үерлэсэн голын сав орчимд 18 хүн усанд боогдсон тухай мэдээлжээ.

 

 

Япончуудын өвөг дээдэстээ хүндлэл үзүүлдэг уламжлалт Бон баяр тохиож байгаа тул ар гэрийнхнээ зорьсон сая сая иргэн зорьсон газартаа хүрч чадаагүй байна. Шикоку арлаас гадна Токио, Осака, Хирошима, Фукуокагийн баруун өмнөд нутаг дэвсгэрийг холбосон Шинкансен хурдан галт тэрэг саатсан байна. Мөн далайн эргийн нөхцөл байдлаас шалтгаалж Шикоку арлын усан тээврийг зогсоожээ.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.