Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар шүүх хуралдаанаар эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж байгаа ажээ. Шүүх хурлын үйл явцын талаар Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө.
Б.Жавхланбаяр:
- Шүүх хуралдаан хуульд заасан дарааллын дагуу явж байгаа бөгөөд одоогоор эд мөрийн баримтаа шинжлэн судалж байна. Шүүх хурлын үйл явцыг харвал маргааш үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Танхимд байгаа хүмүүсээс өчигдөр биеийн байдал нь муудах явдал гарсан ч өнөөдөр хэвийн үргэлжилж байна. Шүүх хурлаар эд мөрийн баримтад ирсэн бүх баримтыг шинжлэх ёстой. Дараагаар нь бичгийн нотлох баримтыг шинжлэх ёстой. Тэгээд дүгнэлтүүд гарна.
Эд мөрийн баримтад 400 минутын бичлэг байгаа гэсэн үнэн үү? Билчгээс өөр баримт байгаа юу?
- Тодорхой мэдээлэл өгөх болможгүй. Дан бичлэг бий.
Хэрэг мөрдөн байцаалтад буцах гэж байгаа гэсэн мэдээлэл байна?
- Би шүүхийн шийдвэрийг урьдчилан таах боломжгүй.
Г.Содномдаржаа зодуулсныхаа дараагаар хорих ангийнхаа эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тодорхойлуулсан байдаг уу? Бичиг баримт байна уу?
- Тэр талаар мэдээлэл өгөх болможгүй.
Шүүх хуралдааны танхим стандартын дагуу биш гэсэн?
- Манай шүүх хуралдааны танхим бусад дүүргийн шүүх хуралдааны танхимыг бодвол том. 54,5 метр кв талбайтай.
Гэрчийн тоо хэд вэ?
- Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг авч дууссан. Тэгээд шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч 4, улсын яллагч 2, иргэдийн төлөөлөгч нэг хүн шүүх хуралдаанд оролцож байна.