Америкийн жүжигчин, дуучин 21 настай Белла Торн хүүхэд байхаасаа Диснейн цувралуудад тоглож олны танил болсон билээ. Хүүхдэд зориулсан уран бүтээлүүд дээр ихэвчлэн ажиллаж байсан Холливудын од +18 буюу насанд хүрэгчдэд зориулсан киноны найруулагчаар ажилласан нь энтертайнмент ертөнцөд багагүй дуулиан тарьж байна.
Залуу уран бүтээлч насанд хүрэгчдэд зориулсан Pornhub сайтын Visionaries Director’s Series контентын нэг хэсэг “Her & Him” киног найруулжээ. Уг кинонд 20 настай залуу хосын харилцааны тухай гардаг гэж Pornhub-с мэдээлсэн байна.
Уг сайтын Youtube сувгаар гарсан кино бүтэх үеийн тайзны арын бичлэгт Торн эхэндээ зул сарын сэдэвтэй аймшгийн кино хийхээр төлөвлөж байсан ч оронд нь гайхалтай үзэсгэлэнтэй кино бүтээсэн гэжээ. Тэрээр “Pornhub надтай хамтарч ажиллахыг хүссэн нь маш азтай тохиолдол болсон. Миний бодож байснаас огт өөр санагдсан” хэмээн ярьсан байна.
Белла Торны найруулсан насанд хүрэгчдэд зориулсан анхны кино бүтээлд Абелла Дэнжер, Смолл Хэндс нар тоглосон ба киноны хөгжим дээр рэппер Мод Сан ажиллажээ. Pornhub-ын дэд Ерөнхийлөгч Кори Прайс жүжигчин бүсгүйтэй хамтарч ажилласандаа бахархалтай байгаагаа хэлж, түүний найруулсан кино шинэлэг орчин үеийн төдийгүй бүтээлч болсон гэжээ.
Өнгөрсөн долдугаар сард бэлгийн чиг хандлагаа олон нийтэд зарлаж, хүйсийн эр эм байдлыг ялгаж үздэггүй pansexual хүмүүсийн нэг гэдгээ мэдэгдсэн Торны найруулсан +18 бүтээл ирэх есдүгээр сарын 11-нд нээлтээ хийнэ.
Эх сурвалж: www.cnn.com