АНУ-ын Филадельфи мужид орон нутгийн цагаар их үдийн 16 цагийн орчимд буутай этгээд цагдаа нарын эсрэг гал нээж буудалцаан эхэлсэн талаар мэдээлэв. Сэжигтэн зургаан офицерыг буудаж шархдуулсан ба олон цаг үргэлжилсэн ажиллагааны дараа түүнийг барьж саатуулсан байна.
Орон нутгийн эх сурвалжууд сэжигтний нэрийг Маурис Хилл хэмээн зарлажээ. Цагдаагийн ажилтнууд түүний гэрийг бүслэн авсны дараа хоёр гараа өргөн бууж өгсөн байна. Сэжигтний гэрт түгжигдээд байсан цагдаагийн хоёр офицер, гурван хүнийг SWAT тусгай хүчнийхэн аварчээ. Цагдаагийн комиссар Ричард Россын хэлснээр офицеруудыг барьцааны нөхцөл байдлаас аюулгүй гаргаж авсан гэжээ.
Маурис Хилл болсон явдлыг Facebook цахим сүлжээгээр шууд дамжуулж байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Долоон цагийн турш үргэлжилсэн буудалцаан, баривчилгааны үеэр цагдаа нар түүнийг өөрийн саналаар бууж өгөхийг хүсчээ. Сэжигтний гэрийн утсаар залгаж, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчтэй нь хамтран ажилласан байна. Цагдаагийн ажилтнуудын авсан шарх амь насанд халгүй гэж эмч нэр мэдэгдэв.
Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар ойролцоогоор зуун удаа буун дуу гарсан гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com