Өнгөрсөн хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшжээ. Харин 46305 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн байна. 2019 ондоо багтааж 93 цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд 13455 хүүхэд хамруулах тооцоо гарчээ. Гэвч цаана нь 32850 хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ гэсэн үг. Тиймээс эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Үүнийг шийдэх боломж нь Байгууллагын цэцэрлэг гэж үзэж байна.
Тиймээс БСШУСЯ, Ажил олгогч эзпийн нэгдсэн холбоо, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар томоохон аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн байрыг түшиглэн дэргэдээ цэцэрлэг байгуулах боломжийг ихэвчлэн хөндлөө.
Өнөөдрийн байдлаар "Ариг гал" ХХк, ДСЦ-3, ХСИС, Тагнуулын Ерөнхий Газар, ГХЯ, МУБИС, Гэрлэх ёслолын газар, ХУД-ийн ЗДТГ, ХНХЯ зэрэг 10 гаруй байгууллагын дэргэд 1300 гаруй хүүхдийг хамруулах цэцэрлэг ажилладаг байна. Цаашид энэ мэт томоохон байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтээ болвол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдсэн хүүхэд бүрт цэцэрлэгт хамрагдаж боломжтой юм.