СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-08-15

LIVE: Ж.Эрдэнэбат: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх шаардлагагүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 


Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. 

-Ерөнхийлөгчийн санал дээр МАН-ын бүлгийн гишүүд зарчмын зөрүүтэй байр сууриа илэрхийлж байна. Өмнө нь 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл гэж байгаа. Иймд Үндсэн хуульд хэрхэн оруулах тал дээр нэлээд маргаантай байна. 

-Гишүүнийхээ хувиар ямар байр суурьтай байгаа вэ? 

-2012, 2016 онуудад ард иргэдтэй уулзахад пропорцианаль систем буюу намын ард нуугдаж байгаад, хаалгаар гарангуутаа тооноор ороод ирдэг байдал огт байж болохгүй гэж бүгд л шүүмжилж байсан. Гэтэл үүнийг Үндсэн хуульд тусгавал мөрдөөд явахаас өөр аргагүй болно. Нэгдүгээрт, үүн дээр ард иргэдийн санал эргэлзээтэй байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё гэсэн санал байгаа. Энэхүү ордонд Засгийн газар, УИХ цугтаа байдаг. Та бүхэн мэдэж байгаа, 76 гишүүн энэ ордондоо яажшуухан байдаг билээ? Тэгэхээр миний хувийн байр суурь бол гишүүдийн тоог нэмээд хэрэггүй. Пропорцианаль системээр сонгогдсон гишүүдийн хувьд ард түмнээс сонгогдсон гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Төрийн төлөөлөлтэйгээ уулзах сонирхол ард түмэнд байдаг. 

-Ерөнхийлөгчийн саналыг олонхийн бүлгийн гишүүд дэмжихгүй бол гацаанд орно гэсэн яриа байна? 

-Манай намын гишүүд хоорондоо тохиролцоод явахад зогсох эрсдэл байхгүй. Ямар ч эрсдэл байхгүй. Манай нам дангаараа шийдэх боломжтой. Харин нэг нам дангаараа шийдэж байна гэсэн шүүмжлэл байж болох юм. Түүнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зогсоно гэсэн зүйл байхгүй.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.