Мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин байсан Майк Тайсон долоо хоногийн эхэнд өөрийн хөтлөн явуулдаг “Hotboxin with the Mike Tyson” подкастаараа марихуанд донтогч гэдгээсээ ичээгүй бөгөөд иргэд үүнд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг тухай ярьжээ. Тайсон подкастынхаа хамтран хөтлөгч NFL-ын тоглогч байсан Эбэн Бриттоноос “бид сард хэр хэмжээний өвс татаж байна, 40,000 ам.доллар уу” хэмээн асуусан байна.
Түүний асуултад Бриттон хариулахдаа “бид талбайгаас сард 10 тн өвс хурааж авдаг” гэжээ. Тайсон өөрийн нэрийн 16 га талбайдаа марихуан тариалдаг ба удахгүй энд амралтын газар нээх юм. Тэдний энэ дугаарын подкастын зочноор уригдсан рэппер Жим Жонс уг яриаг сонсоод ихэд гайхсан тухай CNN бичжээ.
Мэргэжлийн боксын шилдэг тамирчин байсан Тайсон шинэ карьераараа дамжуулан багагүй мөнгө халаасалж буй бололтой. Тайсон Ранч талбайд каннабисын төрлийн есөн цэцэг тарьж сайн чанарын охь гаргаж авдаг ба удахгүй хүнсэнд хэрэглэж болох хэмжээнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ. Түүний амралтын газар марихуантай хүнснээс гадна зочид майхнаа барьж буудаллах талбайтай байх юм.
Эх сурвалж: www.cnn.com