СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах хуралд 70-аас дээш оноо авсан 59 төсөл орж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулалтыг явуулж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /“ЖДҮ багц-3”/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дуусгажээ.

Ингээд 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийж, Төсөл сонгон шалгаруулалтыг төрийн бус байгууллагын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3 төлөөлөл ажиллаж байна.

Төслийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийж байна вэ?

Сонгон шалгаруулалтыг төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕBRD-н боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан хийж байгаа ажээ.

Улмаар рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдэлийн үнэлгээг хийж байгаа юм байна. 

Сонгон шалгаруулах журмын хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байгаа ажээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://smefund.gov.mn/news/9/single/246 авах боломжтой. /Мөн иргэн аж ахуйн нэгж бүр вэб сайтан дээрх линк дээр дарж төслийн кодоо оруулан өөрийн төслийн явцтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгосон, нөгөөтэйгүүр үе шат бүрт иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэлтэй утасны дугаарт төслийн шалгаруулалтын үр дүнг мэссэж илгээн мэдээлж байгаа болно/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.