Худалдааны төвөөс авсан гялгар уут бүр таны амьдрах хугацаанаас 12 минутыг хороож байдгийг та мэдэх үү? Энд тэнд ил задгай, хогийн саванд хаясан гялгар уутнаас болж жил бүр далайн 100,000 хөхтөн амьтан устаж байна. Дэлгүүр худалдааны төвүүд жил бүр 500 тэрбум орчим гялгар уут хэрэглэдэг гэжээ. Энэ нь хүн бүр жилд 150 уут ашигладаг буюу дэлхийг 4,200 удаа ороосонтой тэнцэнэ.
Ингээд үзэхээр гялгар уутны хор хөнөөл та бидний боддогоос ч аймшигтай. АНУ энэ төрлийн уут савны хэрэглээг хориглосон зарим улс орнуудаас хамгийн их тэмцэж байгаа орон. Дэлхий дээр 32 улс гялгар уут хэрэглэхийг хориглосон байдаг. Гялгар уутыг хэрэглээнээс гаргахын тулд хориг тавихаас гадна татвараа нэмж байна. Африк тивийн тэн хагас нь энэ шалгуурыг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Кени улсад гялгар уут үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглож, хууль зөрчвөл 19,000 доллар хүртэл торгууль оноохоос дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Гялгар уутны бохирдлыг “цагаан бохирдол” гэж нэрлэдэг. Энэтхэг улсад хамгийн их дээдэлдэг үхэр гялгар уутнаас болж тоо толгой нь цөөрч эхэлсэн тул 2002 оноос хойш хориглосон байдаг. Мөн дэлхийн 18 улсад цагаан бохирдлын татварыг нэмжээ. Дэлхий даяар секунд тутамд 160,000 гялгар уут хэрэглэдэг. Эдгээрийн ердөө 1-3 хувь нь дахин боловсруулсан байдаг. Тиймээс дэлхийн нийтээрээ гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриалж байна.