СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт 21 удаа худлаа ярьжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шаггүй худалч гэж ажиглагчид үзжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт нийт 21 удаа худлаа ярьсан ба тэрний өмнөх долоо хоногт 56 удаа худал үг хэлсэн гэж судлаачид тогтоосон байна. Өнгөрсөн долоо хоногийн тухайд Трамп олон нийтийн өмнө ердөө 56 минутын турш ярихдаа 21 удаа худал хэлсэн нь нэгдүгээр сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт гэж Factba.se цахим хуудаст бичжээ.

Дэлхийн их гүрэн Америкийн төрийн тэргүүн өдөр бүр дунджаар зургаан удаа худлаа хэлдэг гэж Toronto Star мэдээлсэн байна. 2017 оны гуравдугаар сараас хойш Дональд Трамп долоо хоногийн хугацаанд хамгийн цөөндөө хоёр удаа худал тоо баримт, мэдээлэл өгсөн гэж тооцжээ.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их худлаа ярьсан сэдэв нь Ардчилсан намынхны талаар байв. Тэдний талаар долоон удаа худал хэлсэн бол Хятад ба худалдааны зөрчлийн талаар таван удаа, Умард, Өмнөд Солонгосын асуудлаар дөрвөн удаа худал байр суурь илэрхийлсэн гэж үзжээ.

 

 

Ард иргэдийн дургүйцлыг хамгийн их хүргэсэн худал үгнүүдээс нь жишээ татвал дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Солонгосын дайны үед үлдсэн Америкийн 25 цэргийн цогцсыг Умард Солонгосоос авчирна гэж өнгөрсөн жил мэдэгдсэн. Трамп энэ талаар дахин худал хэлж цэрэг дайчдын цогцос Хавайгаар дамжин ирж байгаа, бид хэлж байсан шигээ цогцоснуудыг авчрах ажлыг үргэлжлүүлж байна гэжээ. Гэвч өнгөрсөн жилээс хойш Хавайгаар нэг ч цогцос дайран өнгөрөөгүй ба Пентагоны зүгээс цогцос шилжүүлэн авах ажил зогсож энэ жилдээ хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Өөр нэг жишээ гэвэл Ерөнхийлөгч Трамп Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар 26 жил биш 35 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээндээ хүрсэн гэж мэдэгдсэн бол албан ёсны мэдээллээр Хятадын ДНБ-ий өсөлт 2019 оны хоёрдугаар хагаст 27 жилийн хугацаанд хамгийн бага буюу 6,2 хувьд хүрсэн хэмээн мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.