Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 30053 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд 30313 хүүхэд амьд төрсөн нь өмнөх онтой харьцуулахад 7.6 хувиар нэмэгдсэн байна. Төрсөн хүүхдийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэй мэндэлжээ. Амьд төрсөн хүүхдийн 2.8 хувь нь 2500 граммаас бага жинтэй, 0.4 хувь нь төрөлхийн гажигтай төржээ.
Тэгвэл нийслэлд энэ оны эхний есөн сарын байдлаар 5765 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтын шалтгаанаар авч үзэхэд хорт хавдрын нас баралт 31, сүрьеэгийн нас баралт 1.5, осол гэмтэл, гадны шалтгааны нас баралт 3.5 хувийг тус тус эзэлж байгаа юм.