Нийслэлийн автозамын ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгахын тулд гурван бүсчлэлд хуваахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэхүү төсөл ёсоор:
-А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу
-В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл
-С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг байх байсан. Энэхүү зохицуулалтыг маргаашаас буюу 2019 оны наймдугаар сарын 15-наас мөрдөхөөр болсон. Маргаашаас бүсчлэлд хуваагдах уу, үгүй юу гэдэг талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн албаны мэргэжилтэн Г.Саруултай уулзаж ярилцлаа.
-Бүсчлэлийн талаар 6 сарын 25-наас хойш яригдаж эхэлсэн. Иргэдийн саналыг авахад 700 орчим санал ирсэн. Энэ саналыг Нийслэлийн Засаг даргад танилцуулахад иргэдээс дахин асуу гэсэн чиглэл өгсөн. Фейсбүүк хоёр хуудсаар бүсчилсэн зохицуулалтын талаар санал авахад дийлэнх нь дэмжихгүй байгаа тул энэ асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байна. Өөрөөр хэлбэл, өөр шинэ шийдэл гаргаж ирэхээр боллоо.