СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Улаанбаатар хотын авто замыг ирэх сарын 15-наас гурван бүсчлэлд хуваана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хийлээ. 

. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байна.

Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваав

-А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу

-В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл

-С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15,696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна.

Эдгээр нь шинэ журамтай байх юм.  .

А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.

Олон улсад түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой арга нь иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгох байдаг. Тиймээс нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулах, зарим автозамыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, дугуйн зам, явган хүн зам бий болгох зэрэг ажил хийгдэнэ.

Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Зогсоолын асуудлаас гадна А, В бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  • Татвараа төлсөн
  • Торгуульгүй
  • Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Улаанбаатар хотын авто замыг гурван бүсчлэл хуваах дүрэм наймдугаар сарын 15-наас хэрэгжинэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.