Өдөр бүр хамт хооллож, унтаж, хөгжилдөж байсан тэжээвэр амьтнаа алдах ямар хэцүү байдгийг бид мэднэ. Тэгвэл Америкийн иргэн эмэгтэй нөхрөөсөө салахдаа хайрлаж байсан морио өгч явуулжээ. Энэ нь түүнд маш хэцүү байсан талаар эмчдээ ярьсан байна.
Калифорни мужид нэгэн шинэ хуулийн төслийг баталж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх гэнэ. Мэдээж хэрэг тэжээвэр амьтадтай холбоотой. “Хэрэв гэр бүл салахаар бол хэн нь тэжээвэр амьтнаа авч үлдэх вэ гэдгийг хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ” гэжээ. Ингэхдээ тэжээвэр амьтнаа тамлан зовоохгүй байх, хоол хүнс, ундны ус, аюулгүй байдал, орогнох газар зэргийг харгалзан үзэж байж шүүгчид хэнд нь өгөхөө шийднэ.
Хэрэв та Америкт нохой тэжээхээр бол хүүхдээс илүү арчилгаа, дүрэм журам хэрэгтэй болно гэсэн үг. Калифорниос гадна Аляск, Иллинойс мужуудад үүнтэй адил хуулийн төсөл хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж: www.qz.com