СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын Засгийн газар тэсгэл алдвал яах вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконгийн жагсаал 11 дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Эх газрын Хятадын Засгийн газар жагсагчдыг шүүмжлэн буруушааж байгаа ч тэд тэвчээр алдвал юу болохыг олон хүн сонирхож байна.

Юун түрүүнд Хонконгийн эрх баригчид хүсэлт тавьсан тохиолдолд Хятадын Ардын чөлөөлөх армийг илгээж жагсаал цуглааныг хүчээр дарж болзошгүй гэсэн таамаг бий. 1997 онд Их Британи Хонконгийн нутаг дэвсгэрийг Хятадад эргүүлэн өгснөөс хойш батлагдсан Үндсэн хуулинд энэ талаар тодорхой тусгажээ. Ажиглагчдын таамаглаж байгаагаар Хонконгийн Засгийн газар Бээжингээс цэрэг армийн тусламж авах бодолгүй байгаа аж. Гэвч Бээжин, Хонконгийн эрх баригчид ардчилсан жагсагчдад галаар тоглох аюултай гэдгийг анхааруулсаар байна. Хонконгийн нутаг дэвсгэрт Хятадын Ардын чөлөөлөх армийн 5,000 бие бүрэлдэхүүн үлджээ.

 

 

Нөгөө талаар Хятадын Засгийн газар зэр зэвсгээр бус улс төрийн бодлогоор Хонконгийн дотоод хэрэг оролцох бүрэн боломжтой хэмээн ажиглагчид харж байна. Зуны турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг өдөөсөн хэд хэдэн хүчин зүйлийн нэг Хятадын улс төрийн хөндлөнгийн оролцоо мөн гэж ВВС мэдээлжээ. Энэ нь Өнгөрсөн жишээнээс дурдвал 2017 оны жагсаалаар Хонконгийн нэр дэвшигчдийг Бээжингээс дэмжих ёстой ба сонгогдсон удирдагч ч мөн Бээжин дэх Засгийн газраар дэмжигдэн сайд нарыг томилох хуулийн төслийг эсэргүүцсэн. Үр дүнд нь одоогийн удирдагч Кэрри Лэм гарч ирсэн ба тэрээр Бээжинтэй хэрэгтэн солилцох хуулийн төсөл танилцуулсан нь өнөөдрийн эмх замбараагүй байдлыг өдөөсөн гол хүчин зүйл юм. Хэрэв Бээжин хүсвэл түүнийг буулгаж чадах ч тэгэх шаардлагагүй гэж үзжээ.

 

Кэрри Лэм

Хэдийгээр Кэрри Лэмийн санаачилсан хэрэгтэн солилцох хуулийн төслийг түдгэлзүүлсэн боловч ардчиллыг шаардсан жагсаал үргэлжилсээр буй. Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн ном зардаг байсан Гуй Минхай 2003 онд гарсан авто ослын хэргээр дахин шүүгдэхээс өмнөхөн 2015 онд Тайландад сураггүй алга болсон. Гэвч хоёр жилийн дараа буюу 2017 онд хорионоос суллагдсан ч дараа жил нь Хятадад галт тэргэнд алга болсноос хойш дахин харагдаагүй байна.  

 

Гуй Минхай 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.