СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ хангалттай орлоготой хүнд л Ногоон карт олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн даваа гарагт “Төрөөс тэтгэмж авах өндөр магадлалтай” гэх ангилалд багтах гадаадын иргэдэд Ногоон карт олгох журмыг чангатгах тухай захирамж гаргажээ. Энэ талаар АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Иргэншил болон цагаачлалын асуудал эрхэлсэн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Кен Кучинелли “Уг захирамж нь төрөөс тэтгэмж авч амьдрахаас өөр аргагүй болон тэтгэмж авах өндөр магадлалтай хүмүүс АНУ-д ирж, Ногоон карт авахаас сэргийлэх үүднээс авч буй арга хэмжээ юм. Энэ тухай шийдвэр хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно” хэмээжээ.

Ерөнхийдөө журмын дагуу хангалттай хэмжээний орлогогүй болон АНУ-ын Засгийн газраас олгодог нийгмийн халамжийн хөтөлбөрт (хүнсний талон, орон байр, эрүүл мэндийн тусламж) хамрагдаж байсан хүмүүс тус улсад түр болон байнга суух виз авч чадахгүй ажээ. Өөрөөр хэлбэл, АНУ зөвхөн өөрийгөө тэжээх чадвартай хүмүүст виз олгох юм байна. АНУ-ын Засгийн газраас гаргаад буй цагаачлалын тухай шинэ журам нь тус улсад хууль ёсны дагуу зорчих хүмүүсийн тоог бууруулахаар байна. Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш АНУ-д хуулийн дагуу болон хууль бусаар цагаачлах явдлыг цэгцлэх зорилго тавиад байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.