Үндэсний статистикийн газрын мэдээгээр манай улсын хүн амын 22 хувийг 6-18 насны 710 мянган хүүхэд эзэлдэг байна. Манай улс хүүхдүүдийнхээ биеийн өсөлт хөгжил, биеийн хэмжээний талаарх судалгааг 1985 онд анх удаа “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” MNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулсан байдаг.
Түүнээс хойш хүүхдийн биеийн хэмжээний судалгааг хийгдээгүй бөгөөд энэ жил дахин хийжээ.
Судалгаагаар:
Хөвгүүд хамгийн өндөр нь 190-197 см/Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд/, охид хамгийн өндөр нь 170-176 см /Улаанбаатар хот болон Төв аймгийн охид/
Хөвгүүд хамгийн намхан нь /Ховд аймгийн хөвгүүд/
Нийт сурагчид 3-р ангиас эхлэн бөгтийлт ажиглагдаж байгаа бөгөөд 6-7 ангиас биеийн хэлбэрийн өөрчлөлт эхэлж байгааг ажиглажээ.
Мөн
· Бага ангийн хүүхдийн дундаж өндрийн хэмжээ 128.4 см, харин эрэгтэй 129.6 см,
· Дунд ангийн эмэгтэй хүүхдийн өндөр 140 см, эрэгтэй 142 см,
· Ахлах ангийн эмэгтэй хүүхдийн өндөр 158.2 см, эрэгтэй 169 см гэж тодорхойлсон байна. 2008 оноос хойш зургаан настай хүүхэд 6.9 см-аар 17 настай хүүхэд 2.7 см-аар өссөнийг тогтоожээ.