АНУ БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх хугацааг сунгаж ирэх 12 дугаар сарын 15-ны өдөр болгон хойшлуулжээ. Цагаан ордон эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал болон бусад шалтгаанаас улбаалж ийнхүү татвар нэмэх асуудлыг дөрвөн сарын хугацаатай сунгасан гэж тайлбарласан байна.
Гар утас, лэптоп, видео тоглоом, комьпютерын дэлгэц, гутал хувцас болон хүүхдийн тоглоомууд зэрэг бараа бүтээгдэхүүнд татварын нэмэлт өөрчлөлт оруулахаас түр азналаа. Эдгээрээс бусад төрлийн бараа бүтээгдэхүүнд ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувийн татвар ноогдуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарим төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх хугацааг хойшлуулсан нь зул сарын баярт бэлдэх худалдан авагчдад хүндээр тусахаас зайлсхийсэн хэрэг гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Эх сурвалжийн дамжуулснар Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ Америкийн худалдааны төлөөлөгчидтэй утсаар ярьсны дараа Цагаан ордон ийн мэдээлсэн байна.
Технологийн хөрөнгө оруулагчид уг мэдээллийг таатайгаар хүлээж авсан ба ялтасны үнэ 2,8 хувь өсчээ.
Энэ сарын нэгний өдөр Трамп Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ноогдуулахаа мэдэгдсэн юм. Учир нь Хятадын Засгийн газар Америкийн газар тариалангийн бүтээгдэхүүний импортыг нэмэх амлалтаа биелүүлээгүй гэж үзсэн учраас татвараа нэмэгдүүлсэн гэжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг зах зээлтэй хоёр улсын эхлүүлсэн худалдааны зөрчил маргаан улам бүр хурцдаж, олон улсын эдийн засгийг удаашруулж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: www.bbc.com