СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-14

Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 
Наймдугаар сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 17-18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар
бороо орох аж. Салхи 15-16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан.
Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө
23-28 градус дулаан байна. Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан сонин"

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.