УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах саналыг УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад хүргүүлсэн. Уг албан бичгийн хариу мэдэгдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад өглөө.
Ингэхдээ Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг явуулсын дараа шийдвэрлэнэ гэдгээ онцоллоо.
Харин АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэдэг байр суурин дээрээ хэвээр байгаагаа онцоллоо. Мөн Ерөнхийлөгчийг өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд санал өгөөд, дэмжээд явж байгаагаа дурдлаа.