Орчлонд өөр өөрийн өнгөөр гэрэлтдэг эрдэнийн шигтгээ мэт “чамин” эмэгтэйчүүд тийм ч олон биш. Миний зочин харахад энгийн бүсгүй, гэхдээ үе тэнгийнхнээсээ эрт хэрсүүжсэн, бодитоос бодит бусын тухай, уламжлал, ур ухааны тухай, хүн хийгээд хүмүүн бусын хайр энэрлийн тухай шавилхан биедээ ахдам бодлын тэнд дараатай л яваа “халуун зүрх”.
Ийн онцлохын учир амьтдыг хайрлан, тэр өвөрмөц ертөнцийн “бүх юм нь” болсон түүний дотоод рүү өнгийхөөр сэтгэлийн хаалгыг нь тогшлоо. Тэрээр уран дархан, урлаг судлаач, эдийн засагч, бас хөтлөгч, хүний нөөцийн менежер гээд чамгүй олон чиглэлд хүч сорин, өөрийгөө боловсруулсан, өөрийн өвөрмөц ертөнцдөө хүссэн хүн бүрийг хөлхүүлээд байх бодолгүй нэгэн болохыг анзаарсан юм. Гэхдээ тэр тусгаар улсдаа эзэн байж чаддаг догь бүсгүй ажээ.
2004 онд “Мэгзэм”, “Ээжүүддээ” бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бол 2015 онд Улаан гэр галерейд “Зүрхний хэргүүд” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд толилуулж, “Зүрхний хэргүүд” шүлгийн номоо уншигчдад өргөн барьсан түүнтэй энэ удаад амьтан тэжээх хоббиг нь дэлгэрүүлэн ярилцлаа.
-Хүн гэдэг энэ ертөнцийн хамгийн ухамсартай, харилцааны хамгийн том хэрэглүүрийг эзэмшигч атлаа зарим үед бие биетэйгээ үл ойлголцдог. Гэтэл энэ олон амьтныг хайрлаж халамжлан, өсгөж, хүмүүжүүлэхэд танаас чамгүй хичээл зүтгэл шаарддаг байх. Хэзээнээс эхэлж муур тэжээх болсон бэ?
-Мэдээж хэрэг, гэхдээ хүн хайртай, дуртай зүйлийнхээ төлөө ямар ч болзолгүйгээр хичээл зүтгэл гаргадаг. Би зөвхөн мууранд ч биш, бүх л амьтанд хайртай. Зарим тохиолдолд хүн хүнээ хайрлаж чадахгүй байгаа энэ харгис нийгэмд зөвхөн хүнийг ч биш, хүнээс давж амьтан хайрлах нь миний хувьд илүү утга учиртай амьдрал санагддаг. Анх найман настайдаа айлын хашааны завсраар муурын зулзага авч зугтсан. Тэр цагаас хойш муур тэжээгээд 24 жил болж. Тэр мууртайгаа 18 нас хүртлээ, 10 жил хамт амьдарсан. Тухайн үед манайд мал эмнэлэг цөөн, ганцхан Нийслэлийн мал эмнэлгийн газар л ажилладаг байлаа. Тиймээс би тэр муураа одоогийн хэмжээнд хүрч асарч, халамжилж тэжээгээгүй санагддаг юм. Аягатай хоолныхоо махнаас л өгдөг, өнөөх маань өвөрт ороод унтчихдаг тийм л амьтан байсан. Харин өнгөрсөн хугацаанд хамгийн олон нь 23 мууртай болж үзсэн. Манайх Bengal cat, Seal point Siamese cat, Blue point Siamese cat, Silver Scottish fold cat, British blue cat, Angor cat, American short hair cat үүлдрийн мууруудтай байсан. Тэднээс цөөлөөд 18, дараа нь 12 дээр тоог нь тогтмол барьсан.
МУУР МАШ ЦЭМЦГЭР, ААШ АЯГ, АМЬ АМЬСГАА НЬ ХҮРТЭЛ ТАНСАГ, ХАРААД БАЙМААР ДЭГЖИН АМЬТАН
-Монголчууд таван хошуу мал, нохойтой ойр байж заншсан улс. Хэдийгээр муур тэжээдэг хүн цөөнгүй ч нэг дор ийм олноор нь тэжээх нь ховор. Муур гэгч амьтны сэтгэл татах увдис нь юу вэ?
Царайлаг биш атлаа цаанаа л нэг донж маягтай эмэгтэйчүүд байдаг даа, яг л тийм, бүхэлдээ гоо сайхан. Энэ нь л миний харцыг татдаг.
-Муур бол маш цэмцгэр, эмх цэгцтэй, ааш аяг, хөдөлгөөн, амь амьсгаа нь хүртэл тансаг, алхаа гишгээ нь нүд салгахгүй хараад баймаар дэгжин, их гоё амьтан. Царайлаг биш атлаа цаанаа л нэг донж маягтай эмэгтэйчүүд байдаг даа, яг л тийм, бүхэлдээ гоо сайхан. Энэ нь л миний харцыг татдаг. Царайлаг биш атлаа цаанаа л нэг донж маягтай эмэгтэйчүүд байдаг даа, яг л тийм, бүхэлдээ гоо сайхан. Энэ нь л миний харцыг татдаг. Би янз янзын амьтан тэжээж үзсэн. Царайлаг биш атлаа цаанаа л нэг донж маягтай эмэгтэйчүүд байдаг даа, яг л тийм, бүхэлдээ гоо сайхан. Энэ нь л миний харцыг татдаг. Тэднээс хамгийн ихэмсэг агаад нууцлагдмал, сонирхолтой ертөнц нь муур.
Нохой бол хөөрч баярлах, гомдох гунихаа аль алийг нь шууд ил, идэвхтэй үзүүлдэг. Харин муурыг таньж мэдэх, ойлгоход их тэвчээр, ажиглалт шаарддаг. Тэр амьтнаа уншиж ойлгохын тулд илүү их анзаарна. Анхаарлаа төвлөрүүлээд эхлэхээр муураа уншиж ойлгохтойгоо болно. Түүгээр ч зогсохгүй хүн ч бас өөрийгөө уншиж эхэлдэг. Тиймээс муур бид хоёрын дунд нохойтойгоо тоглодог шиг активны байдал үүсэхгүй ч бясалгалын маягийн юм үүсдэг. Олон муур тэжээдгийг маань мэдсэн зарим хүмүүс гайхдаг л байх. Гэхдээ энэ амьтдын хувьд “Бүх юм нь би шүү дээ” гэж бодох маш өөр мэдрэмж. Худалдаж авч болдоггүй цор ганц хайр бол миний тэжээж буй муур, нохдын намайг хайрлаж байгаа хайр. Тэд надад худлаа хэлэхгүй, намайг хараад хэзээ ч дүр эсгэж худлаа инээхгүй. Болзолгүйгээр чин голоосоо хайрладаг. Би чинь хүн л болсон хойно уйлна, дуулна. Уйлж суугаа эзнийхээ хацрыг, нулимсыг долоогоод аргаддаг ийм амьтдыг чинь хайрлахгүй байхын аргагүй шүү дээ. Эзнийгээ ямар ч байдалтай гэртээ орж ирсэн чинь сэтгэлээсээ баярлаж угтдаг, санаж хүлээдэг тэр амьтад бол хамгийн сайн сонсогч, хамгийн сайн нууц хадгалагч. Гэхдээ би хаалттай, дотогшоо, нийгмийн харилцаанд ордоггүй хүн биш л дээ. Харин хүний худалч, увайгүй, заваан, зэрлэг занг мэдрэх тусам амьтныг илүү хайрладаг.
-Өмнө нь олон төрлийн амьтан тэжээж үзсэн гэлээ, ямар ямар амьтад байв. Муураа хэзээнээс шинжлэх ухаанчаар судалж, өөрөөр тэжээх болсон бэ?
-Шувуу, засаг, сам хорхой, хавч, яст мэлхий, харх, орог зусаг бас аалз тэжээж үзсэн. Мөн хэд хэдэн үүлдрийн нохой, муур тэжээсэн. Хүүхэд байхад бол ямар юмныхаа мөнгийг амьтанд зарцуулах уу. Тухайн үед аав, ээж хүслийг маань хориогүй ч, 1990-ээд оны үед ямар ч айл хүүхдүүдээсээ илүү гаргаж амьтанд анхаарах нөхцөл байгаагүй. Амьтанд зориулсан эмнэлэг, зориулалтын хоол гэж байдгийг нэлээд сүүлд мэддэг болсон. Сүүлд гэдэг нь насанд хүрээд өөрөө хөдөлмөрлөж, мөнгө олоод ирэхээрээ нөгөө амьтандаа мөнгө төсөвлөж чаддаг болж эмнэлгийн үйлчилгээ, тусгай хоол, витамин, туулга бусад зүйлст анхаардаг болсон.
-Муур дунджаар хэд насалдаг вэ. Хүн хөгширч өтлөөд, насны доройтолд орох нь илт мэдэгддэг. Амьтан бас адилхан уу?
-Янз янз л байх шиг. Дунджаар 10-11, зарим нь 17-18 насална. Хөгшрөөд ирэхээр хоолоо шингээж чадахаа болино. Хүн амьтан бүгд л адил мах цусан биетэй, тиймдээ ч тэд хүнтэй адил чихрийн шижин, бөөрний дутагдал, давсаг чулуужих зэрэг өвчнөөр өвддөг. Өтлөхөөрөө үс нь бууралтана, шүд нь унана. Харин ид үржлийн насандаа жилд 2-4 удаа, дээд тал нь 5-6 зулзага гаргадаг.
-Танай өглөө хэрхэн эхэлдэг вэ? Олон амьтныг хооллож ундлах, арчлах, агааржуулах, эрүүл байлгах тал дээр асар их ажиллагаа, тэвчээр шаардана биз?
Би амьтанд хайртай, амьтан тэжээх хоббитой гээд өөрөө ч мэдэхгүйгээр бусад хүмүүсийн эрүүл мэндэд чив чимээгүй халдах эрх надад байхгүй шүү дээ.
-Өглөө 6 цагт босч нохойгоо салхилуулж ирээд муур, нохойгоо бүгдийг нь хооллоно. Тэгээд гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Орой ч мөн өглөөний үйлдлүүдээ давтана. Тэгээд зургаа зурна даа. Би амьтанд хайртай, амьтан тэжээх хоббитой гээд өөрөө ч мэдэхгүйгээр бусад хүмүүсийн эрүүл мэндэд чив чимээгүй халдах эрх надад байхгүй шүү дээ. Тиймээс маш сайн зохион байгуулалттай, хариуцлагатай эзэн байхыг аяндаа шаарддаг. Энэ олон амьтдын ялгадсаас агаарт ямар нэгэн бактери үүсэх вий. Би сайн дархлаатай байгаад өвддөггүй юм гэхэд манайхаас гарсан агаар хөршүүдэд нөлөөлөх вий, тэр айлд дархлаа муутай хүн байвал яах вэ гэдгийг үргэлж боддог. Тэдний гэдсэнд ямар нэгэн паразит үүсэх ёсгүй. Надаар дамжин эргэн тойрны хүмүүст маань элдэв халдвар тарж болохгүй. Тиймээс муур, нохойгоо анхнаас нь зөв дадал хэвшлээр хүмүүжүүлдэг. Эзэн нь яаж сургаж, хүмүүжүүлснээс шалтгаалан үйл хөдлөл нь илт байдаг юм.
ЗАРИМ ХҮН ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООРОО ЭНЭ ОЛОН АМЬТНАА ЯАХ ВЭ? ГЭЖ АСУУДАГ
-Зарим хүн муурыг хараалч амьтан, эзнийхээ биеийг муудахаар толгой, хүзүү рүү нь дөхөөд байдаг гэж ярихыг сонсож байв. Үүнд та ямар хариулт хэлэх вэ?
-Тийм яриа байдаг. Муурыг ч, нохойг ч араатан ш дээ л гээд байдаг. Харин би “Хүнээс илүү араатан хаана харсан бэ?” гэж асуудаг. Үнэн хэрэгтээ амьтад нэг нэгнээ барих нь байгалийн шалгарал. Тэгвэл хүмүүс яасан гэж нэг нэгнээ алаад байдаг юм бэ. Яагаад хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлээд байдаг юм бэ. Амьтад бол зөвхөн ороо нь орсон үедээ л эвцэлддэг. Ингээд бодохоор хүн шиг аймшигтай араатан хаана ч байхгүй. Муурны тухайд бол их ямбатай л амьтан. Хаана дулаан, тухтай газар байна тийшээ тэмүүлдэг. Гэтэл хүн толгойгоо хамгийн тухтай газар тавьдаг биз дээ. Тэгэхээр тийшээ бас тэмүүлнэ. Эзнийгээ үхээсэй гэж боддог тухай би юу хэлэх вэ. Унтаж байхад толгой дээр миний арав гаруй муур “Энэ хэзээ үхэх нь үү” гээд хараад зогсож байвал би аль хэзээний айгаад үхчихсэн байх байлгүй. Надаас “Чи хүүхэдтэй болохоороо энэ олон амьтнаа яах вэ?” гэж асуудаг хүн ч бий. Би хааш нь хийх юм бэ, байж л байна ш дээ. Харин ч миний хүүхэд маш их итгэлцэл хайран дунд өснө. Миний амьтад хүүхдийг минь хайрлана, хамгаална гэж итгэдэг. Хангалттай эрүүл саруул энэ амьтад ерөөсөө гай болохгүй ш дээ.
-Ямар ч эргэлзээгүй итгэдэг үү?
-Эргэлзээгүй итгэдэг.
-Амьтан тэжээхэд эдийн засгийн хувьд хэр ачаалал үүрдэг вэ? Амьтанд хайртай хүмүүс тэднийг “зовоохгүй тэжээх” гэдэг алтан дүрэм баримталдаг бололтой.
-Тийм ээ. Амьтан тэжээнэ гэдэг амьтныг хайрлана л гэсэн үг. Нохойтой харьцуулахад муур арчилгаа багатай, зардал ч багатай. Жишээлбэл насанд хүрсэн нэг муур сард 2 кг зориулалтын хоол иддэг. Тэр хоол нь Монголд 1 килограмм нь 11,000-16,000 төгрөг байдаг. Мөн зориулалтын элс хамгийн үнэтэй нь 18,000 төгрөг. Тэр элсийг сар гаруй хугацаанд хэрэглэдэг. Ингээд тооцвол нэг муур сард 40,000 төгрөгийн зарлагатай л амьтан. Харин миний тухайд 10 гаруй муур тэжээдэг болохоор сард багагүй мөнгө зардаг. Тиймээс илүү их хөдөлмөрлөх шаардлагатай л болдог юм. Эмнэлэг үйлчилгээний хувьд энгийн эрүүл амьдарч байгаа амьтанд нэг их үнэтэй биш. Яагаад гэвэл муурны хувьд бүх амьдралынх нь туршид дөрөвхөн удаа вакцин хийх ёстой. Харин галзуугийн вакциныг жил тутамд хийлгэдэг. Тэр нь 23,000 төгрөг. Одоогоор Улаанбаатарт 7-8 мал эмнэлэг байна. Үнэ өртгийн хувьд ямар эмчилгээ хийлгэхээс шалтгаалаад янз бүр.
-Заримдаа “Эдний өмнө ийм их хариуцлага үүрч, ингэж их хичээл зүтгэл гаргах ямар хэрэгтэй юм” гэж түүртэх, залхах үе байдаг уу?
Хүүхдийг бол харах хүн олддог, харин амьтдыг харах хүн олох хэцүү.
-Залхаж байсангүй, харин түүртэх үе хааяа тохиолддог. Өвдсөн, түүртсэн үедээ тоог нь цөөлмөөр санагддаг ч цагаа тулахаар чадахгүй юм. Яагаад гэвэл би энэ амьтдын бүх юм нь. Би тэдний хоол нь, дулаан гэр нь, маргааш өглөө сэрэх утга учир нь, тэдэнд амьдрал өгч байгаа нэг амьд бодьгал. Тийм байтал түүртээд байна гээд өөр хүнд өгчихөөр тэд маань зовбол, өлсчихвөл, даарвал яах вэ гэж бодно. Хүүхдийг бол харах хүн олддог, харин амьтдыг харах хүн олох хэцүү. Зарим хүн бүр “Чи амьтанд туслахаар хүнд туслаач, яасан их мөнгөтэй юм. Зовж зүдэрсэн өнчин хүүхдэд тусал, асрамжийн газар очиж хүмүүс хоолло” гэх юм. Би тэдэнд тусалж яах юм бэ? Надаас өөр туслах хүн олон бий, харин амьтдад туслах хүн цөөн. Тэгээд ч би хүнд туслах дайны том юм хийж чадахгүй, тийм боломж ч алга. Тэгэхээр бяр чадалдаа тааруулаад амьтандаа туслаад л явж байгаа минь энэ. Яагаад гэвэл энэ амьтдаар би мөнгө олдоггүй. Би амьтан тэжээдэг хүн болохоос амьтнаар тэжээлгэдэггүй гэсэн үг. Гэхдээ хүн хичнээн амьтанд хайртай ч, сарынхаа хэрэглээнээс давуулж мөнгө олж байж амьтан тэжээдэг. Тийм учраас би эднийгээ өлсгөхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэг гардаг юм.
НАДАД МОНГОЛ УРАН ДАРХНЫ НАРИЙН ДЭГ ЖАЯГИЙГ ХӨНДӨХ, ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ
-Ярилцлагаас өмнө цахим талбараар нь нэлээд аяллаа. Зураач, уран дархан, бас фото модель, шүлэг яруу найраг сонирхдог гээд олон чиглэлд хүч сорьдог бололтой. Аливааг нийтлэг бишээр харах өгөгдөл, мэдрэмж танд байх шиг?
-Би бага байхын л юмыг илүү их таньж мэдэхийг хүсдэг, зураг зураад нэлээд төвлөрч суудаг хүүхэд байсан. Үүнийг аав, ээж маань анзаараад зургийн сургуульд оруулсан байх. Одоо би зураач, уран дархан болоогүй бол өөр ямар мэргэжил сонгох байснаа төсөөлж чаддаггүй. Арван жил зургийн сургуульд сураад, дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангид орсон. Хэсэг хугацаанд сурч байгаад Уран дархны анги руу шилжих хүсэлт тавихад намайг эмэгтэй хүүхэд гэж голохгүйгээр шавиа болгож авсан Энхдаваа багшдаа маш их баярладаг. Манай багш Төрийн их ган тамгыг, Есөн хөлт цагаан тугийг хийсэн маш мундаг хүн бий.
-Уран дарханы ур ухаан, өв соёлын талаар ямар бодолтой явна вэ?
Миний буруу хийсэн нэг бүтээлээр хойч үе Монголын урлагийн түүхийг төсөөлж, гажуудал үүсвэл яана гэсэн бодол үргэлж төрдөг.
-Уран дархны ажил эмэгтэй хүнд хэцүү ажил л даа. Хүнд хортой. Гэсэн ч би миний үүрэг, төөрөг юм болов уу гэж боддог. Өвөө маань урчуудын артельд ажилладаг, уран дархан хүн байсан юм билээ. Уран дархны бүтээл гэдэг соёлын биет бус өв юм. Манай дархчуудын дунд “Адгийн дархан таван үе дамжих бүтээл хийдэг” гэж үг бий. Тиймээс нэг бүтээл хийхдээ 100 жилийн дараа миний бүтээл тухайн он цагт Монгол уран дархны түүх болж үлдсэн байгаасай гэж бодож хичээж ажиллана. Тиймдээ ч надад алдах, хийсвэрлэх, Монгол уран дархны нарийн дэг жаягийг хөндөх, өөрчлөх эрх байхгүй. Надтай хамт бүтэн улсын угсаатан зүйн соёлын өв явж байна. Миний буруу хийсэн нэг бүтээлээр хойч үе Монголын урлагийн түүхийг төсөөлж, гажуудал үүсвэл яана гэсэн бодол үргэлж төрдөг. Соёлын өвийг өвлөн тээгчийн хувьд хүссэн хүсээгүй асар их үүрэг хариуцлага хүлээх ёстой, түүндээ л их дараатай явдаг даа.
-Өөрийнхөө урласан дархны бүтээлээс энэ л намайг тодорхойлно гэж өөрийгөө тоосон, үнэлсэн бүтээлээ байдаг уу?
-Байхгүй, одоохондоо тэгж өөрийгөө тоох болоогүй. Миний тийм бүтээл лаг, мундаг гэж ярихаасаа ичнэ. Надад сурах, хийх юм маш их байна. Өнөөдөр намайг сагахад дарах багш нар, нэрээ тамгалсан бүтээлүүд нь байна. Эдгээр хүмүүсээ дэргэд байхад би тийм том том юм ярих алдас болно.
НҮЦГЭН БАЙХ НЬ ЯАХААРАА НҮГЭЛ БАЙДАГ ЮМ БЭ?
-“Плэйбой” сэтгүүлд зургаа авахуулж байсан гэж сонссон. Тэр түүхээ хуваалцаач. Зарим хүн энэ сэтгүүлийг урлаг талаас нь хардаг бол зарим нь эротизмийг илүү сурталчилдаг гэж үздэг. Та юу гэж хэлэх вэ?
-Монголд надаас өөр Плэйбойд зургаа авахуулсан хүмүүс байдаг. Загвар өмсөгч Сарнай, “Эмоушн” хамтлагийнхнаас бас нэг нь авахуулсан санагдаж байна. Nude гэдэг чинь өөрөө гоо сайхны маш том үнэлэмж. Илүү дутуу ямар ч хачир чимэггүй, гоо үзэсгэлэнтэй бол тэр нь харагдана, өөтэй бол тэр нь ч ил харагдана. Өө гэдэг юм ч өөрөө гоо сайхныг бүрдүүлдэг нэг деталь нь юм.
-Та урлагийн хүн учраас тайлбар нь хүртэл догь юм. Харин энгийн хүмүүс яаж хандаж байсан бэ. Гайхширсан уу, хандлага илэрхийллүүд нь ямар байв?
Тухайн газраас өвөрмөц ертөнцтэй гээд намайг тоож, уран бүтээлч эмэгтэйн зургийг авмаар байна гэж санал тавьж, би хүссэн, зөвшөөрсөн.
-Тэр зурагтай холбоотой янз бүрийн л юм сонссон. Мянгааг нүцгэн байгаад нь их гайхсан, нүгэл хийчихсэн юм шиг хүлээж авсан хүн ч байсан. Нүцгэн байх нь яахаараа нүгэл байдаг юм бэ? Нүгэл гэдэг чинь угтаа өөр юм биз дээ. Бид бүгд бусадтай л адил бие махбодтой, бусадтай л адил гоо сайхантай. Тухайн газраас өвөрмөц ертөнцтэй гээд намайг тоож, уран бүтээлч эмэгтэйн зургийг авмаар байна гэж санал тавьж, би хүссэн, зөвшөөрсөн. Миний хувьд залуухан байгаад, тэндээс намайг тоогоод санал тавьсан энэ үйл явцыг урлаг гэж хэлнэ. Түүнээс би садартаа тийм зураг авахуулаагүй. Хүний биеийг нүцгэлээгүй, миний өмнөөс санаа зовсон хүмүүсийг өрөвддөг. Энэ уг нь миний л амьдрал юм шүү дээ.
-Саяхан бас таны тэжээдэг нохой тэмцээнд орж алтан медаль авчээ. Нөгөө нохой нь рекламанд хүртэл тоглодог бололтой. Амьтан бас ийм алдартай байж болох юм уу?
-Тийм ээ, манай нохой Great dane dog буюу герман нохой л доо. Герман дог гэдэг хамгийн том болдог нохой. Гэхдээ харагдаж байгаа шигээ биш. Өөрийгөө ерөөсөө том биетэй гэдгээ мэддэггүй, өвөр дээр гарч сууна, буйдан дээр унтана. Үүлдрийн онцлог нь тийм. Гэр бүлд тэжээхэд хамгийн тохиромжтой, хүүхдэд маш зөөлөн нохой. “Монголын герман дог сонирхогчдын клуб” гэж байдаг. Нийт 20 догтой хүмүүс нохойгоо уралдуулснаас манай нохой 9-15 сартай ангилалд алтан медаль авсан. Арван жилийн өмнөөс нохойтой ойр болж эхэлсэн. Өмнө нь нэг немц овчарк тэжээж байлаа.