СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-08-13

Д.Эрдэнэбат: УБ-Дарханы зам 11-р сард ашиглалтад орох нь эргэлзээтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

- УИХ дахь АН-ын зөвлөл УБ-Дархан, УБ-Налайх чиглэлийн замын асуудлаар ЗТЯ дээр сонсгол явуулж, зам засварын ажлын явцтай танилцжээ. Уг асуудлаараа мэдээлэл хийлээ -

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

- Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн түр замын асуудал иргэдийг бухимдуулж байна. УБ-Дархан чиглэлийн түр зам иргэдийг бүр их бухимдуулж байна. Энэ жил бороо хур ихтэйг ч хэлэх үү тэр замаар явах нөхцөл байдал маш хүнд, эдийн засгийн маш их хохирол учруулж байна. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгаа учир бид энэ асуудалд онцгой ач холбогдол өгөхөөс өөр аргагүй болж байна. Үүнтэй холбоотой асуудлаар Зам тээврийн яаман дээр сонсгол явуулсан.

гэдэг шаардлагыг бид тавьсан. 200 гаруй км замыг засахад 6,5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь байж болшгүй зүйл. Энэ мөнгөөр иргэдийн аюулгүй байдлыг хангах зам хэзээ ч тавьж чадахгүй. 11-р сард энэ замыг дуусгана гэж байгаа ч Технологийн шаардлага, стандартын дагуу хийгдээгүй өм, цөм хийгдсэн нь харагдсан. Ер нь түр замын асуудлыг шийдэхгүйгээр уг замын засварыг дуусгахад хэцүү. Зарим нөхөд тэвчээртэй байгаарай” гээд байх шиг байна лээ. Тэвчээрт хязгаар байдаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.