Сагсан бөмбөгийн спортын мастер этүгэн ирвэсүүд клубын тамирчин Очбадрахын Дөлгөөн агсантай 2019 оны наймдугаар сарын 12-нд салах ёс гүйцэтгэлээ.
Тэрбээр 2019 оны 7-р сарын 28-нд АНУ-ын Сан Франциско хотод хүнд өвчний улмаас таалал төгссөн юм.
О.Дөлгөөн нь 1996 оны 11 сарын 18-нд Очбадрах, Нямсүрэн нарын отгон хүүхэд болж Улаанбаатар хотод мэндэлсэн. Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 2008 онд 7-р ангиасаа элсэн орж сагсан бөмбөгийн спортоор шаргуу хичээллэн 2013 онд төгссөн ба
2012 онд Улаанбаатар хотод "U18 насны Азийн АШТ"
2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит "КЭС БАСКЕТ"
2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр
2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом
2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан "Continental Cup”
2017 онд "Nissan Дээд Лиг"-ийн дэд байр
2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан "Азийн их наадам"-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцож байсан юм.
Салах ёс гүйцэтгэх үеэр ар гэрийнхэн нь "Спортын бахархам амжилтаараа олон сайхан урмын үг, сайшаалын бичиг, дурсгалын зүйлээр шагнуулж байснаас хамгийн үнэтэй нь Монголын сайхан сэтгэлт ард түмэн хүүг минь харийн нутагт хүндээр өвдсөнийг дуулаад сэтгэл зүрхээрээ нэгдэн хүүгийн минь төлөө чин сэтгэлээсээ залбирч байсан явдал юм шүү. Энэ талархлыг эмгэнэлд албан ёсоор багтааж өгөөрэй" хэмээжээ.
Гэрэл зургийг Эрдэнээ