СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МИАТ: Хонконгийн нислэгүүдийг хуваарийн дагуу гүйцэтгэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Азийн төдийгүй дэлхийн худалдаа, эдийн засгийн төв Хонконгт ардчиллын төлөө иргэдийн жагсаал хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй ба олон улсын нисэх буудалд жагсагчид тав дахь хоногтоо тэмцлээ үргэлжлүүлж байна. Даваа гарагт таван мянга гаруй жагсагч нисэх буудлын төв терминалд нэвтэрснээс олон улсын ирэх, очих бүх нислэгүүдийг, тодруулбал 200 орчим нислэг цуцалсантай холбогдуулан Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани энэ сарын 12-ны ОМ2971 дугаарын нислэгийн чигийг өөрчилж Хятадын Гаунжоу хотод газардуулснаа мэдэгдсэн билээ.

Харин өнөөдөр буюу мягмар гарагийн шөнө дунд 12 цагаас хойш нислэгүүдийг хүлээн авч Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлэхээр албаныхан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан МИАТ компаниас дараах мэдэгдлийг цахим сүлжээнд байршуулжээ.

“Зорчигчдын анхааралд:

Хонконгийн нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаанаас үүдэн өнөөдрийн буюу наймдугаар сарын 13-ны өдрийн нислэг 09:30 минутаас хөөрч Хонконгт 14:00 цагаас газардах ба Хонконгоос 15:00 цагаас хөөрч Улаанбаатарт 19:40 минутад газардахаар төлөвлөн ажиллаж байна” гэжээ.

Даваагаас мягмар гарагт шилжих шөнө нисэх буудалд 50 орчим жагсагч байрлаж хоносон ба  өглөө эрт зорчигчид тасалбар худалдан авч нислэгээ үргэлжлүүлэхээр дэс дараалалд зогсож байсан тухай олон улсын хэвлэлээр мэдээлэв. Иймд зорчигчид та бүхэн Хятадын тусгай бүс Хонконгийг зорих гэж байгаа бол сонор сэрэмжтэй байж мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байхыг зөвлөж байна.

 

 

Хонконгийн эрх баригчид болон Бээжин дэх Засгийн газрын эрх мэдэлтнүүд удаан хугацаанд үргэлжилж буй хэрэгтэн солилцох хэлэлцээр, хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг хурцаар шүүмжлэн буруутгаж байгаа юм.

 

 

Жилд 75 сая, хоногт дунджаар 200,000 зорчигчид үйлчилдэг Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг саатуулснаар бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд сөрөг үр дагавартай болохыг анхааруулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.