СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Болливудын нэрт жүжигчин Приянка Чопра хоёр нүүртэй юү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Лос Анжелес хотод болсон арга хэмжээн дээр Энэтхэгийн гоо бүсгүй, Болливудын од Приянка Чопра оролцож гоо бүсгүйчүүдийн асуултад хариулжээ. Энэ үеэр оролцогч Аеша Малик микрофон авч Приянка Чопраг НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчийн үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч Энэтхэг-Пакистаны асуудалд хоёр нүүр гаргаж, Пакистаны эсрэг цөмийн дайныг өдөөсөн хэмээн буруутгасан байна.

Маликын хэлснээр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр Чопра өөрийн Твиттер хуудсандаа “Jai Hind #IndianArmedForces” хэмээн жиргэсэн нь олон улсын нэр хүндтэй байгууллагын энхийн элч төлөөлөгчийн хийж боломгүй зүй зохисгүй үйлдэл гэж үзжээ. Түүнчлэн “яг л над шиг олон сая хүн таныг Болливудын бизнесийг дэмждэг ч та дайныг хүсч байна. Энэ дайнд ялагч үгүй” гэсэн байна.

Jai Hind /Hail India/ гэдэг нь Энэтхэг улсад мэхийн ёслоё гэсэн утгатай тус улсын удирдагчид, улс төрчдийн хэрэглэдэг уриа үг ажээ.

Уг шүүмжлэлийн хариуд хатагтай Чопра өөрийгөө хамгаалж “Би Энэтхэгт төрсөн. Надад маш олон Пакистан найз бий. Дайн бол миний хүсдэг зүйл үнэхээр биш, гэхдээ би эх оронч эмэгтэй. Та хэзээд өөрийн үзэл бодлоо илэрхийлж болно, тиймээ сайн байна” хэмээн инээмсэглэн хариулжээ. Үргэлжлүүлэн өөрийг нь хайрладаг хүмүүсийг эмзэглүүлэх зүйл хийсэнд хүлцэл өчсөн байна.

 

Приянка Чопра

Бүсгүйчүүдийн маргаан ингээд өндөрлөсөнгүй Чопра “охин минь бүү хашгир. Бид энд хайрын төлөө цугласан” гэж хэлсний дараа Малик Твиттер хуудастаа “Приянка Чопра руу хашгирсан эмэгтэй би байна. Түүнд хөршөө хайрлах тухай сануулахад хэцүү байсан бололтой” хэмээн хариу барьжээ.

 

Аеша Малик

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.