Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн талаарх 2-р улирлын судалгаагаа танилцууллаа. Судалгаагаар зээл авах иргэдийн тоо өмнөх улирлаас 5.7 функтээр өссөнийг тогтоожээ. Зээл авч байгаа иргэдийн 61.6 хувь нь арилжааны банк, 34.3 хувь нь албан бус сeктор буюу ломбард, хувь хүнээс зээл авчээ. Ихэвчлэн хот суурины оршин суугчид албан бус сeктороос зээл авдаг байна. Хэдийгээр зээл авах иргэдийн тоо өсч байгаа ч үүнийг эдийн засгийн нөхцөл сайжирч байгаатай холбон тайлбарлаж байна.
Мөн уг судалгаагаар нийт иргэдийн 69.7 хувь нь огт даатгалгүй байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн 30.3 хувь нь л сайн дурын даатгалтай байна. Иргэд даатгалын ач тусын талаар төдийлөн мэдэхгүй байгаа ажээ. Үүнийг даатгалгүй иргэдийн 47.3 хувь нь даатгуулах хэрэгцээ, шаардлагагүй гэж үзсэнээс харж болох юм.
Түүнчлэн уг судалгаагаар иргэдийн банк, санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл буурсныг харуулжээ. Иргэдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэл нь нас, хүйс, боловсрол, амьдралын түвшингээс ихээхэн хамаарч байгаа бөгөөд боловсрол өндөр, нас залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэд санхүүгийн байгууллагад итгэдэг байна.