СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-13

LIVE: Явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийллэлийн хэмжээнд 198 байршлын газарт газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Мөн өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3 байршлын газарт газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлнэ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.