СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-13

Бөхчүүд сэргээш хэрэглэсэн эсэхийг “B” сорьцын шинжилгээгээр тодорхойлно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс тогтсон ёсоор сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээ хариу гарсан бөгөөд улсын цолонд хүрсэн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн мэдээллээ. Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах комисс тав буюу түүнээс дээш давж шөвгөрсөн бөх өвдөг шороодсоны дараа, үзүүр түрүүний бөхийн барилдаан дууссаны дараа 30 минутын дотор сэрээшийн шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү шинжилгээг Олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв, Бөхийн салбар хороо хамтран авчээ.

Энэ талаар бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн Допингийн эсрэг үндэсний төвд шинжилгээний хариуг энэ сарын 5-нд ирүүлсэн байна. Допингийн эсрэг үндэсний төвийн албан бичгийг бид энэ сарын 8-нд хүлээн авсан. Авсан өдөртөө багтаагаад шинжилгээний хариуг бөхчүүдэд мэдэгдсэн. Бодис илэрсэн хоёр бөхийн утас холбогдоогүй. Тиймээс мессеж бичиж үлдээгээд, маргааш нь салбар хорооны албан бичгийг хүргүүлсэн. Тэдний нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь өчигдөр ирж, шинжилгээний хариутайгаа танилцсан. Баяр наадам зохион байгуулах комиссын баталсан журмын дагуу сэргээшийн бодис илэрснээс хойш 10 хоногийн дотор “B” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийдэж, хүсэлтээ бичгээр мэдэгдэх боломжтой. Одоогоор тэр хоёр бөх хүсэлт гаргаагүй байна. Дэлхийн допингийн эсрэг олон улсын дүрмийн дагуу хувийн нууцыг хамгаалах журам гэж бий. Мөн баяр наадам зохион байгуулах комиссын журмын дагуу “В” шинжилгээний хариу гарах хүртэл тэдгээр бөхийн нэрийг зарлах боломжгүй юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.