Их Британийн 72 настай иргэн мэс засалд орох үед хоолойд нь хиймэл шүд гацаж эмнэлгийн ажилтнууд найм хоногийн турш мэдээгүй өнгөрсөн хэрэг гарчээ. Британи Эрүүл мэнд сэтгүүлд энэ талаар нийтэлсэн ба эрэгтэйн хоолой багалзуурдаж, амьсгалахад хүндрэлтэй болж, амнаас нь цус гаран эмнэлэгт ирэхэд ам зайлагч, үрэвсэл дарагч антибиотик өгч буцаажээ. Удалгүй биеийн байдал нь улам хүндэрч эмнэлэгт дахин хандахад эмч нар түүнийг уушги цээжний өвчин туссан гэж үзсэн ч нарийн шинжилгээ үзлэгийн дараа төвөнх орчимд нь хагас дугуй хэлбэртэй үл мэдэгдэх зүйл байгааг илрүүлжээ.
Нэр нь үл мэдэгдэх эрэгтэй хамгийн анх хэвлийн хэсэгт нь хортой бөөгнөрөл үүссэн байсныг авахуулахаар эмнэлэгт хэвтжээ. Эрэгтэйг хагалгаанд орохын өмнө эмч нар түүний аман дахь хиймэл шүднүүдийг гаргасан байна. Хагалгаанаас хойш зургаа хоногийн дараа эрэгтэйн амнаас цус гарч хөндүүрлэн иржээ. Түүний хоолойд найм хоногийн турш тээглэсэн хиймэл шүднээс болж төвөнх орчимд хавдаж пэмбийсэн байв.
Тус сэтгүүлд нийтэлснээр хагалгаанд орох өвчтнийг нойрсуулах үед хиймэл шүднүүдийг хэрхэх талаар албан ёсны гарын авлага, заавар зөвлөгөө Их Британийн эмнэлгүүдэд байдаггүй гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com