Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэн явагдана.
Дээрх хүмүүс нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүл тулгаж, хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгагдаад байгаа юм.
Шүүгчдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр “Хэрвээ шүүх хуралдаан хууль журмын дагуу болбол эдгээр хүмүүс цагаадах ёстой. Миний үйлчлүүлэгч нарын хэн нь ч хэнд ч эрүү шүүлт тулгаагүй. Харин ялтан Итгэлтөгс, Ц.Амгаланбаатар нар л Б.Содномдаржааг ганц нэг алгадсан юм билээ” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.