Туркийн Олон улсын радио, телевиз хоёр дахь жилдээ Истанбул хотод дэлхийн хэмжээний чуулга уулзалт зохион байгууллаа. Энэ жилийн чуулган энх тайван, аюулгүй байдлыг голчлон хэлэлцсэн юм. Чуулган дээр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Сири улсад бүх нийтийн сонгууль болох хүртэл бид орхихгүй. Хэзээ Сирийн ард түмэн сонгууль зохион байгуулна, тэр болтол бид явахгүй” гэсэн байна.
Сири улсад иргэний дайн эхлээд долоон жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд 6,6 иргэн дотооддоо дүрвэж, 5,6 сая хүн хил даван зугтжээ. Турк улс 2016 оны наймдугаар сард хилийн дагуух Исламын улс бүлгийн зэвсэгт этгээдүүдийг устгахаар дайралтад нэгдэж байсан. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцүүлэг дээр Турк улсын Гадаад хэргийн шадар сайд Валид аль-Муаллем “терроризмын эсрэг дайн үндсэндээ дуусгавар болсон” гэжээ.
Ерөнхийлөгч Эрдоган өнгөрсөн сард В.Путинтэй уулзаж Сирийн хойд нутагт Засгийн газар болон босогчдын хооронд зэвсэггүйжүүлсэн бүс байгуулахаар тохиролцсон. Энэ бүс 15-20 км үргэлжилнэ гэжээ.
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн халуун цэг Сирийн Идлиб муж болоод байгаа. Энд Турк улс 12 ажиглалтын цэгтэй бол ОХУ 10, Иран 6 ажиглалтын цэг байгуулжээ.
Эх сурвалж: www.aljazeera.com