СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-12

Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцжээ. Ажлын явцын эхлэл болгож Дорноговь аймгийн Мандах суманд хийгдэж буй замын газар шорооны ажлыг гүйцэтгэгч “Дардан говь”, “Бидний зам”, “Ирээдүйн ган зам”, “Билэгт зам”, “Дээд цэг”, “Торгойн харгуй” зэрэг компаниуд, Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дүгээр ангийн ажлын гүйцэтгэлийг харж замын инженер удирдлагуудтай уулзсан юм. Энэ үеэр ЗХ-ний төмөр замын 7781-р ангийн ерөнхий инженер хурандаа Б.Энхбаяр Мандах суманд барих 50 км замаас найман км замын ажлын гүйцэтгэлийг танилцуулжээ. 

 

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажилласан ба ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга З.Энхболд, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд холбогдох албаны хүмүүс байлцав.

 



Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийн талаар Л.Оюун-Эрдэнэ "Таван жилийн хугацаанд улс төрөөс болж гацсан хоёр том бүтээн байгуулалтын ажил болох Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хийж гүйцэтгэж буй явцыг харлаа. Монгол Улс Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бие дааж анх удаа ЗХЖШ-ын 7781 дүгээр гүйцэтгэж байгаа ажил санаснаас сайн явагдаж байна. Эхлээд удаагүй ч ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр ангийн гүйцэтгэл одоогийн байдлаар хурдацтай явж байгаа нь харагдаж байна. Нийт замын 200 км-ыг ЗХЖШ, үлдсэн 200 км-ыг аж ахуйн нэгжүүдэд хуваарилж гүйцэтгэнэ. Жишээлбэл, бидний хувьд Зүүнбаян чиглэлийн замыг хэрвээ гаднын аль нэг компаниар бариулбал км тутам нь гурав орчим сая ам.доллар, харин ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр анги болон бусад ажил гүйцэтгэж буй компаниуд 850-аас нэг сая ам.долларт багтааж байгаа нь гурав дахин хямд үнээр төмөр зам барих боломж байгааг харууллаа. Өөрөөр хэлбэл гадны компаниуд 30 км зам барих үнээр 90 км зам бүтээн байгуулах юм” гэжээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.